Нийгмийн

Цахилгаан дамжуулах шугам, байгууламж тоног төхөөрөмжийн хамгаалалтын зурвас

Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн,  амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвасыг тогтоосон байдаг. Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг дор дурдсан нөхцөл, хэмжээг баримтлан тогтооно:

/Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан  “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ээс/

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Учир нь хамгаалалтын зурвас газарт цахилгаан соронзон орны нөлөөлөл их учраас зурваст удаан хугацаанд амьдарч, ажиллаж буй иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, зүрх судас, тархины эмгэг өвчтэй болох магадлал өндөр байдаг. Түүнчлэн цахилгаан дамжуулах шугам нь ашиглалтын явцад элэгдэнэ, хуучирна, гадны механик нөлөө болох хүчтэй салхи, шуурга, цохилтод өртөх магадлалтай. Энэ тохиолдолд бэхэлгээ нь гэмтэх улмаар тулгуур унах, хүчдэлтэй утас тасрах эрсдэлтэй байдаг байна.

Хэрвээ та шинэ газар суурьших гэж байгаа бол тав тухтай, аюулгүй байршил сонгоорой.

  • Дэд станц, цахилгааны шугамтай хэт ойр биш, шинээр шугам татаж холбогдоход хүндрэл багатай газар,
  • Сонгосон байршилд газар доор кабель шугам бий эсэхийг УБЦТС ТӨХК-ийн харьяа Түгээх төвөөс заавал тодруулаарай,
  •  Уулын орой, намаг, жалга, үерийн аманд цахилгааны шугам татахад хүндрэлтэй, зардал их гарахаас гадна гэнэтийн аюул дагуулдгийг санаарай.

Хамгаалалтын зурвасын дэглэмийг мөрдөж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө аюулд өртөхөөс сэргийлье.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хөрөө
Хөрөө
12 сар 2, 2022 07:08

Өндөр шугамтай 20 м зэрэгцүүлэн барьсан оронсууцуудад ямар нөлөөлөл байна аа !!

Холбоотой мэдээ

Back to top button