Нийгмийн

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн интернэтийн үйлчилгээг танилцуулж байна

“Монголын цахилгаан холбоо” ХК хэрэглэгчиддээ ХЭРЭГЛЭЭНИЙ ХЯЗГААРГҮЙ интернэтийг санал болгож байна. Та өөрийн хэрэгцээ шаардлага болоод сүлжээний байршлаас хамааран ADSL болон өндөр хурдны  GPON /шилэн кабель/-ийн үйлчилгээнээс сонгон ашиглах боломжтой. Мөн Интернэт хүрэх боломжгүй алслагдсан сумуудад Wi-Fi технологиор хэрэглэгчдэд интернэт үйлчилгээг хүргэж байгаа билээ. Байгууллага болон иргэд өөрийн албан тасалгаа болон өргөө гэртээ Wi-Fi router тавиулахыг хүсвэл “Монголын цахилгаан холбоо” ХК-н борлуулалтын ажилчидтай холбоо барьж үйлчилгээг авах боломжтой. 

Wi-Fi буюу (Утасгүй интернэт үйлчилгээ) гэдэг нь Wi-Fi сүлжээ дэмждэг гар утас, зөөврийн компьютер болон бусад зөөврийн төхөөрөмжүүдийг ашиглан Wi-Fi сүлжээ байгаа аль ч орчинд интернэтэд холбогдох боломжийг олгодог үйлчилгээ юм. Wi-Fi нь орчин үеийн ихэнх компьютер, тоглоом, зөөврийн компьютер, гар утас, хэвлэгч болон бусад тоног төхөөрөмжүүдийг дэмжин ажиллана.

Үйлчилгээний давуу тал:

  • 24 цагийн турш Монгол дахь интернэт сүлжээнд 00:00-08:00 цаг хүртэл, харин гадаад интернэт сүлжээнд хурдны хязгааргүй
  • Мэргэжлийн инженер,техникийн ажилтнуудын тусламж, зөвлөгөө
  • 24 цагийн турш лавлах, мэдээлэл үйлчилгээний төв та бүхэнд үйлчилж байна.

Сүлжээний давуу тал:    

  • МУ-н 21 аймаг, 300 гаруй сум сууринд манай компанийн сүлжээ хүрсэн
  • 24 цагийн тасралтгүй, найдвартай ажиллагаа
  • Шилэн кабелийн сүлжээний найдвартай дэд бүтэц
  • Холболт суурилуултын чанартай гүйцэтгэл
  • 10Gbps багтаамжтай дамжуулах сүлжээ
  • Үндсэн төхөөрөмж 1+1 нөөцтэй
  • 21 аймаг MIX холбогдсон
  • Facebook cache, Google cache сервертэй

Эх сурвалж: http://www.telecommongolia.mn/

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button