Нийгмийн

Б.Болор-Эрдэнэ: Хүнд сурталтай, авилга нэхдэг төрийн үйлчилгээг цахимжуулна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ танилцуулав. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Б.Болор-Эрдэнэ “Төрийн албан хаагчид болоод иргэдийн цахим хэрэглээний боловсрол тоон бичиг үсгийн чадварыг сайжруулахад сургалтын бүтэц хэрэгтэй, шаардлагатай болсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар E-mongolia academy сургалт судалгааны төвийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дэргэд үүсгэхээр боллоо.

E-mongolia өнгөрсөн оны аравдугаар сарын 01-нд нээлтээ хийсэн. 1.9 сая хэрэглэгчтэй. 539 үйлчилгээ авах боломжтой. Өнөөдрийн байдлаар 3.3 сая үйлчилгээ үзүүлсэн байна. Судлаачид E-mongolia ашиглалтад орсоноос хойш 27 тэрбумын зардал хэмнэсэн гэсэн судалгааг гаргасан. Бид цааш нь өргөжүүлээд хоёр дахь хувилбарыг танилцуулахад бэлэн болж байна. “E-mongolia II” нь хиймэл оюун ухаан дээр суурилсан. Энэ оны аравдугаар сарын 1-нд ашиглалтад орно. Хүнд сурталтай, авилга нэхэж буй төрийн үйлчилгээнүүдийг эхлээд цахим болгож байгаа” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-18 19:29

Төрийн бүтцийг улам л данхайлгаад л, мэргэжлийн байгууллага, ТББ нараар хийлгэчихэж болох ажлыг...

Huts
Huts
2021-08-18 22:24

Z##l oooo. Yugaa hutsaad baidag yum.

Холбоотой мэдээ

Back to top button