Нийгмийн

“Зөвхөн АстраЗенека вакцин хийлгэсэн хүмүүст гурав дахь тунг хийж байгаа”

ЭМЯ-аас нэмэлт тун буюу гурав дахь тунгийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн багийн гишүүн О.Батбаяр хэлэхдээ,

“Монгол улсад дельта хувилбар эрчимтэй нэмэгдэж байна. Наадам хийсэн, морь уралдуулж, жуулчин авсан аймгууд дельтад илүү өртсөн. Есдүгээр сарын дунд үед бүр их болох тооцоололтой байгаа.

Хоёр тунгаа хийлгээд 14 хоносон ч халдвар авах эрсдэл өндөр байгаа талаар дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас Монгол Улс гурав дахь тун хийлгэх шийдвэр гаргасан. Манай улсад хариу арга хэмжээнд ажиллаж байгаа ажилчдад гурав дахь тунд хамруулж эхэллээ. Дельта вирус нэмэгдэж байгаатай холбогдуулан 50-аас дээш насныхан болон вакцинд хамрагдаагүй 200 гаруй мянган хүн олон нийтийн газраар аль болох явахгүй байхыг зөвлөж байна.

Зөвхөн Астразенека хүмүүс л гурав дахь тунд сайн дураар хамрагдаж байгаа. Бусад вакцинд гурав дахь тунг хийж болох эсэхийг эмнэл зүйн туршилт эхэлчихсэн. Вакцин хийснээс хойш тухайн хүний дархлаа хэр удаан үргэлжлэх вэ гэдэг нь хараахан дэлхий нийтэд гараагүй байгаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гурав дахь тунг хий гэх зөвлөмж Монгол Улсад өгөөгүй. Гэхдээ Монгол Улсад гурав дахь давлагаа үүсэх гээд байгаа учраас урьтаж хийж байгаа. Түүнээс биш илүү зарлага гаргах гэсэн зүйл биш.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button