ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Афган дүрвэгсдийн улмаас Турк улс Ирантай хилээ чангатгаж эхлэв

Турк улс Афганистаны дүрвэгсдийн болзошгүй урсгалыг таслан зогсоохын тулд Ирантай хиллэдэг бүс нутгийн хяналтыг чангатгахаар  цэрэг илгээсэн байна. Энэ талаар “Ассошиэйтед Пресс” / Associated Press/ мэдээллийн агентлаг мэдээлэв.

Одоогийн байдлаар Турк улсад дөрвөн сая орчим цагаач амьдарч байгаа гэсэн статистик тоо байгаа юм. Тэдний ихэнхи нь Сирийн дүрвэгсэд.

Энэ цаг үед тус улсад цагаачлалыг эсэргүүцэх хандлага ихэсч байгаа нь цар тахлын улмаас улс оронд нь эдийн засгийн хямрал нүүрлэж, ажилгүйдлийн түвшин өндөр болсонтой холбоотой.

Туркийн хил дээр афганистаны дүрвэгсдийн цуваанаас хамгаалсан өндөр хана босгож байгааг интернет сүлжээнд байршуулжээ. Хил дээр 200 гаруй ажиглалтын цамхаг босгосон бөгөөд тэдгээр нь орчин үеийн хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон юм байна.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button