ЭДИЙН ЗАСАГ

Инфляц дахин нэмэгдэж, зорилтот түвшинг давахад ганц бутархай үлдлээ

Монгол банкны зарласнаар манай улсын инфляцын зорилтот түвшин 6+-2 хэмээсэн. Өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатар хотын инфляц 6.6 улсынх 6.2 дээр харьцангуй тогтвортой байв. Харин өнгөрсөн сард уг түвшин нэмэгдэж нийслэлд 7.1, улсынх 6.7 болж өсөв. Уг үзүүлэлт өнөөдөр дахин нэмэгдэж нийслэл 7.9, улсынх 7.4 болж нэмэгдлээ.

Энэ нь Монголд нийтийн хэрэглээний сагсан дахь барааны дийлэнхийн үнэ өссөнийг илэрхийлж байгаа юм. Мөн хил гааль дахь ачаа тээвэрлэлтийн үнэ өсөж, бараа бүтээгдэхүүн хийгээд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг үнэд оруулж буйтай шууд хамааралтай юм.

Ойрын төлөвийг харахад: Цаашид бараа бүтээгдэхүүний үнэ буурах биш өсөх хандлагатай байгааг тулгуур гурван хүчин зүйлээс буюу түлш, шатахуун, мах гэсэн үндсэн үзүүлэлтээрээ тооцоолох боломжтой. Бензиний үнэ цаашид өсөх нь тодорхой болж АМГТГ-аас мэдээлсэн. Харин удахгүй сэрүүн орж шахмал түлшний хэрэглээ тэлж түүнийхээ хэрээр мөнгө эргэлдэнэ. Хэдийгээр ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл Засгийн газраас тал үнээр нь худалдаалах шийдвэр гаргасан ч мөнгө эргэлдэж, худалдан авалт нэмэгдэх нь ойлгомжтой. Харин махны хувьд үнэ бага багаар буурч байгаа. Гэлээ ч эдгээр хүчин зүйлийг өргөн хүрээгээр харах нь зүй. Энэ нь зорилтот түвшинг давж ганц бутархайг нөхөхөд тун ойртсоныг харуулж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үгүй.
Үгүй.
2021-08-19 15:29

Үгүй ! Гурван тулгуур хамаар�##� бол ...1. Импорт тээвэр 2. Шатахуун. 3. Мах бусад хүнс.

Холбоотой мэдээ

Back to top button