ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

“Baidu” анхны бүрэн бие даасан робот машины загварыг танилцууллаа

Хятадын интернэт хайлтын аварга “Baidu Inc”-аас лхагва гараг /2021.08.18/-т жолоодлогын хүрдгүй бүрэн автомат “L5” загварын  өөрөө явагч робот машины анхны загвар “Luobo Kuaipao” гэх нэртэй жолоочгүй автомашиныг танилцууллаа.

“Baidu” компанийн Тэргүүлэгч, Гүйцэтгэх захирал Робин Ли хэлэхдээ, ирээдүйд автомашинууд нь “L5” автономит жолоодлоготой, жолоочийн үг яриа, нүүр царайг мэдрэх ухаалаг системд холбогдсон, өөрийгөө автоматаар тасралтгүй сайжруулах чадвартай роботууд байх болно хэмээн “Baidu World 2021” үзэсгэлэн дээр мэдэгдлээ.

Автомат машины хаалга нь цахлай шувууны далавч мэт автомат бөгөөд шилэн дээвэртэй. Жолооны хүрдгүй, хаазгүй мөн тормозны гишгүүргүй юм. Хүндийн жингүй суудал, том муруй дэлгэцтэй юм.

Бээжинд төвтэй тус компани өөрөө жолоодох технологи нэвтрүүлсэн бүрэн роботжсон энэ машинд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн. Өнөөдрийг хүртэл тус компанийн робот-таксины үйлчилгээг Чанша, Канжоу, Бээжин, Гуанжоу хотод үзүүлж эхэлсэн ба 400 мянга гаруй зорчигчдод үйлчилсэн аж.  

(Эх сурвалж: cgtn)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button