СПОРТ

Өсвөрийн тамирчид зургаан алтан медаль хүртлээ

Олон улсын хүүхдийн спортын есдүгээр наадам ОХУ-ын Чита хотноо спортын 11 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж байна. Монгол Улсын баг, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны баг, ОХУ-ын Буриадын баг, Чита хотын 1-р, 2-р баг, Саха Якут, Забайкалын хязгаарын баг тамирчид оролцож буй

Одоогоор манай улсын өсвөрийн тамирчид жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр нийт зургаан алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна.

Хөнгөн атлетик
М.Нандингоо 100м-хүрэл медаль

Жүдо бөх
46 кг Т.Түмэнжаргал-Алт
50 кг Д.Энхбилэг-Алт
66 кг Ч.Эрдэнэтулга-Алт
73 кг А.Өсөхжаргал-Алт
44 кг А.Нямхишиг-Алт
48 кг О.Оюунгэрэл-Алт
63 кг М.Тунгалаггартаам-Мөнгө
55 кг. Б. Баярбаясгалан-Хүрэл
60 кг Ө.Бямбасүрэн-Хүрэл
52 кг. Б.Энхгэрэл-Хүрэл
63 кг Э.Анужин-хүрэл медаль тус тус хүртлээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button