ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМСПОРТшуурхай мэдээЭнтертайнмент

“Барселона” баг хагас тэрбум Еврогийн зээл авав

Испанийн хөлбөмбөгийн баг болох “Барселона” зээл авч, өмнөх өр төлбөрийнхөө нэг хэсгийг төлөх боломжтой болсон талаарх мэдээлэл байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Каталаны клуб арван жилийн хугацаатай 459 сая Еврогийн зээлийг 1,98 хувийн хүүтэйгээр авч чадсан бөгөөд 140 сая Еврогийн өмнөх өр зээлээ буцааж төлөхөөр болжээ. Зээлийн хэлцэлд санхүүгийн зөвлөх компаниар “Голдман Сакс” /Goldman Sachs/ банк ажилласан аж. Зээлийг телевизийн эрхээр баталгаажуулсан байна.

“Барса” клубынхан коронавируст цар тахлын улмаас санхүүгийн хүндхэн асуудалтай тулгарсан байсан юм. Тус клубын хэд хэдэн тоглогч өөрсдийн сайн дураар цалингаа хасуулахаар болсон нь ус клубын зардлыг бууруулж чадсан юм. Гэсэн ч, “Барса” клубын довтлогч Лионель Мессиг багтаа үлдэх шийдвэр гаргахад нөлөөлөөгүй. Каталоны удирдлага Аргентин залуутай шинэ гэрээ байгуулж чадаагүй Месси багаас албан ёсоор гарч, “Парис Сен-Жермен” клуб рүү явсан.

“Барселона” клуб Мессид 52 сая Евро төлөх ёстой гэсэн мэдээлэл өмнө нь хэвлэлүүдээр цацагдсан. Үүний зэрэгцээ, Месси өөрийн багийнхаа санхүүгийн байдлыг тогтворжуулахын тулд авах ёстой өр төлбөрийнхөө хугацааг хойшлуулахаар болсон байна. “Барса” нь 2021, 2022 онуудад Мессигийн өрийг төлж барагдуулах ажээ.

(Эх сурвалж: eurosport)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x