ДЭЛХИЙНийгмийн

Коронавирус нь лабораториос гаралтай гэсэн нотолгоо байхгүй

Шинэ коронавирус нь лабораториос алдагдсан гэх шинжлэх ухааны нотолгоо байхгүй, харин амьтнаас хүнд халдварласан байх магадлалтай хэмээн олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногт Америкийн шинжлэх ухааны “Cell” сэтгүүлд нийтлүүлжээ.

“SARS-CoV-2-ийн гарал үүсэл: Чухал тойм” гэх гарчигтай нийтлэлд АНУ, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд болон бусад орны 22 эрдэмтэн “SARS-CoV” буюу коронавирусийн гарал үүсэл болон вирус үүсгэгчийг олж илрүүлэхийн тулд өнөөгийн шинжлэх ухааны баримт сэлтүүдэд дүн шинжилгээ хийжээ.

Хятадын Үханийн Вирус Судлалын Хүрээлэнгээс гадагш тархсан гэх хуйвалдааны онолыг үгүйсгэж, вирусийн зоонозын гарал үүслийг баталсан шинжлэх ухааны чухал нотолгоо байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Нийтлэлийн зохиогчдын үзэж байгаагаар, хүний ​​өмнөх бүх коронавирусууд зоонозын гаралтай байдаг гээд баримтжуулсан вирусийн тархвар судлалын түүх нь өмнөх амьтны гаралтай бүтээгдэхүүн борлуулдаг захтай холбоотой коронавирусийн тархалттай адилтгасан байна.

“Шинэ вирус алдагдсанаас болж цар тахал дэгдээгүй бөгөөд Үханийн Вирус Судлалын Хүрээлэн эсхүл өөр бусад лаборатори “SARS-CoV-2” дээр ажиллаж байсан, мөн үүнээс өмнө вирусийн удам угсаа гаргаж авах ойрын төрлийн ямар нэгэн вирус байсан гэсэн мэдээлэл байхгүй” хэмээн эрдэмтэд бичсэн байна.

“Коронавируст халдварын тархалтын үед өмнөх тохиолдлуудыг нарийвчлан судалж үзэхэд Үханийн Вирус Судлалын Хүрээлэнгийн лабораторийн ажилтнуудтай холбоотой ямар ч тохиолдол бүртгэгдээгүй. 2020 оны гуравдугаар сард явуулсан туршилтаар доктор Ши Жэнлигийн лабораторийн бүх ажилтнууд “SARS-CoV-2”-ийн хэрэгт хамаагүй болохыг онцолжээ.

Эрдэмтэд “SARS-CoV-2”-ийг лабораторийн гаралтай байж магадгүй хэмээн үндэслэлгүй буруутгаж байгаа нь коронавирусийн халдварын тархалтыг анх мэдээлсэн газар нь чухамхүү Үханийн Вирус Судлалын Хүрээлэн. Учир нь, тэнд вирусийн судалгаа хийдэг гэж дүгнэжээ.

Эрдэмтэд мөн вирусийг генетикийн аргаар хүнээс хүнд халдварлуулах зорилгоор зориудаар бүтээсэн гэсэн мэдэгдлийг няцаагаад, коронавирусийн зоонозын гарал үүслийг шинжлэх ухаанч байдлаар судалж, хамтран ажиллахыг уриалав.

(Эх сурвалж: cgtn)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-24 12:51

Дэлхий дахинд гай тарьсан Хятадууд өөрсдийн бурууг хүлээхгүй их гүрийж байна. Лабораторид хийгдсэн гэдэг нь ойлгомжтой. Амьтнаас хүнд шилжсэн гэдгийг амархан няцааж болно. Жишээ нь, хятадууд сарьсан багваахайнаас хүнд шилжсэн гэдэг. Үнэхээр тийм бол хятадууд сарьсан багваахайг өмнө ч олон зуун жил идэж л байсан байгаа. Тэр хугацаанд яагаад корона илрээгүй юм? Ингэхээр л Уханийн лабд уг вирусыг гарган авч байгаад судлаачид нь гэнэ aлдаж өөрсдөө өвдөж эмнэлэгт хэвтээд, хaлдварыг тараасан нь үнэн болж байгаа. Одоо Хятадууд дэлхийн бүх ард түмэнд хaлдвар тараасны хариуцлага хүлээж нөхөн төлбөр өгөх ёстой. Өвдсөн хүн бүрт 1 000 доллaр, нас барсан хүний ар гэрт 400 000 доллaр гэж тооцогдлог.

их санаа
их санаа
2021-08-24 16:01

Төлдөг байлаач танд олдохгүй биз ккк. Их санаатай Чи бас америк шиг гүтгэж мөнгө авах санаатай юу? ккк

popdolt
popdolt
2021-08-24 16:02

Яг үнэн. сохор нохой чимээнээр соотон х�##�тар дүйвээнээр гэгчээр энэ одоо юу вэ?

Холбоотой мэдээ

Back to top button