ДЭЛХИЙНийгмийн

“Moderna” компани ДОХ-ын эсрэг вакцины эхний туршилтыг эхлүүлнэ

АНУ-ын “Moderna” эм үйлдвэрлэгч компани Сан Антонио дахь Техасын Их Сургууль, Жорж Вашингтоны Их Сургууль зэрэг хэд хэдэн их сургуулиудтай хамтран Хүний ​​Дархлал Хомсдолын Вирус /ХДХВ/ буюу ДОХ-ын эсрэг “mRNA” вакцины туршилтыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ талаар “Дэйли Мэйл” /Daily Mail/ мэдээлэв.

“Moderna” компани нь эрүүл мэндийн хувьд ерөнхийдөө ямар нэгэн асуудалгүй, халдваргүй насанд хүрэгчдэд санамсаргүй байдлаар нээлттэй судалгаа хийх нэгдүгээр үе шатны клиник туршилтыг явуулахаар төлөвлөсөн аж. Судалгааны явцад “mRNA-1644” ба “mRNA-1644v2-Core” бэлдмэлийн аюулгүй байдлыг үнэлэх юм байна.

Эрдэмтэн, судлаачид 18-50 насны 56 сайн дурын ажилтнуудыг туршилт судалгаандаа хамруулахаар болжээ. Судалгааг энэ оны есдүгээр сарын 19-нөөс эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Вакциныг турших эхний үе шат нь түүний аюулгүй байдлыг шалгаж, дархлааны хариу урвалыг хэмжин тодорхойлох ажээ.  

(Эх сурвалж: daily mail)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button