НийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Цусаа өгөх нь таны сэтгэцийн эрүүл мэндэд тустай

Цусны хомстол үүссэн тухай бид Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяраас тодруулга мэдээллийг авч байв.

Тэрбээр цусны төвд 5-7 хоногийн нөөцтэй байгаа учир иргэд уг нөхцөл байдлыг ойлгож, донорын эгнээнд нэгдэхийг уриалсан юм.

Иргэдийн өгсөн нэг удаагийн цусаар улаан эс, ялтас эс, сийвэн зэрэг гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

  • Ялтас эсийн бүтээгдэхүүн хүний биед 10-12 хоног амьдардаг. Донороос цус авчхаад 3-5 хоног хадгалах боломжтой. Нөөцлөх боломжгүй.
  • Сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалж болдог болохоор нөөцтэй.
  • Улаан эсийн бүтээгдэхүүнийг 21-42 хоног хадгалдаг.

ХЭН ДОНОР БОЛЖ БОЛОХ ВЭ

  • 17 нас хүрсэн
  • Эмэгтэй бол 45 кг
  • Эрэгтэй бол 50 кг дээш биеийн жинтэй
  • Өөрийгөө эрүүл гэж боддог ямар нэгэн өвчин зовуургүй, аль ч бүлгийн цустай хүн цусны донор болох бүрэн боломжтой.

ЦУСАА ӨГӨХИЙН ӨМНӨ

  • Сайн унтаж амрах
  • Урд орой нь өөх тос багатай хоол хэрэглэх
  • Цус өгөхийн өмнө сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жүүс хэрэглэхгүй байх ёстой
  • Спирт хэрэглсэн бол 72 цагийн дараа цусаа өгөх боломжтой” гэсэн юм.

ЦУСАА ХААНА ӨГЧ БОЛОХ ВЭ

Нэр Хаяг байршилЦус цуглуулах хугацаа Ажиллах өдөр
Баянзүрх цус цуглуулах төвБаянзүрх дүүргийн 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө/Улсын нэгдүгээр төв эмнэлгийн залгаа/08.30-14.00 Даваа-Баасан
Сүхбаатар цус цуглуулах төвСүхбаатар дүүргийн 1-р хороо, С.Зоригийн гудамж-2,/Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүүн талд/08.30-14.00 Даваа-Баасан
Дүнжингарав цус цуглуулах төвХан-Уул дүүрэг 2-р хороо, Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав салбар/09.00-13.00 Даваа-Баасан

ЦУСАА ӨГӨХИЙН ДАВУУ ТАЛУУД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button