ДЭЛХИЙНийгмийн

Шинэ Зеланд: Хөл хориог наймдугаар сарын эцэс хүртэл сунгалаа

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн тус улсад хорио цээрийн дэглэмийг энэ наймдугаар сарын эцэс хүртэл сунгахаар болсноо мэдэгдлээ.

“Бид илүү итгэлтэй болох хэрэгтэй байна. Бид халдварын дэгдэлтийн оргилд хараахан хүрээгүй байна” гэдгийг мөн онцлов.

Статистик мэдээгээр, наймдугаар сард тус улсад  коронавирусийн халдварын нийт 164 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар “COVID-19”-ийн халдварын тархалтын голомт нь Окланд хот болоод байгаа юм. Тэнд хагас жилийн хугацаанд коронавирусийн халдвар авсан анхны оршин суугч бүртгэгдсэн аж.

Коронавирусийн халдвар авсан хамгийн анхны тэг хавьтагч нь эрэгтэй хүн байсан ба тэрбээр Австралиас буцаж ирсэн иргэн юм байна. Шинэ Зеландын эрх баригчид өмнө нь, Австрали тивд коронавирусийн халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор ард иргэдээ Австрали тив рүү зорчихыг хориглосон шийдвэр гаргаж байсан юм.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button