НИЙГЭМ

Б.Мөнхбаатар: Газар доорх хотыг бий болгосны дараа дээрх хотыг нь төлөвлөнө

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар МҮОНТ-д ярилцлага өгчээ. Үүнээс онцлох ярианы агуулгуудыг түүвэрлэж байна.

  • Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулав
  • "Чингис хаан” шинэ нисэх буудлыг түшиглэн бий болох Богд хаан төмөр зам, авто замын /АН-3/ зангилаа бүхий Олон улсын тээвэр, логистикийн нэгдсэн төв бий болно
  • Хөшигийн хөндийг дагасан шинэ хотуудыг бий болгоход шаардлагатай инженерийн дэд бүтцийн эх үүсвэрийн судалгаа, шугам сүлжээний эхний ээлжийн оновчтой хувилбаруудыг гаргаж төлөвлөх ажлуудыг гүйцэтгэж байна
  • Хөшигийн хөндий дэх шинэ хотуудын нэгдсэн төлөвлөлтийг 22415 га газарт төлөвлөв
  • Шинэ хотуудын бүтээн байгуулалтын дөрвөн үе шаттайгаар хөгжүүлнэ
  • "Богд хаан” төмөр зам, босоо тэнхлэгийн олон улсын АН3 авто замыг түгшиглэн олон улсын хуурай зам, агаарын, төмөр замын холимог ачаа болон зорчигч тээврийн логистикийн төв, эдийн засгийн чөлөөт бүс, аялал жуулчлал, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн парк, “Шинэ Зуунмод”, Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хот, “Майдар хот”-уудыг харилцан уялдаатай хөгжүүлэх, дэд бүтцийг цогцоор төлөвлөн шийдвэрлэж олон улсын жишигт хүрсэн эдийн засгийн хөгжлийн шинэ бүс байгуулах томоохон зорилт, арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгалаа.

Эх сурвалж: БХБЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 25, 2021 09:30

Цаг үе үзэл бодол нэвтрүүлгийг үзлээ. Жинхэнэ ажлаа мэддэг, төрийн хар хүн ийм л байх ёстой. Мундаг байна. Амжилт. Жаахан зангараг хэрэгтэй байх

Зочин
Зочин
8 сар 25, 2021 10:37

өчигдөр энэ нэвтрүүлгийг үзсэн, манай засаг төрийн удирдлагад байгаа хүмүүс бүгд ингэж боддог, ажлаа мэддэг, хамгийн гол нь энэ ярьж байгаа зүйлээ хэрэгжүүлдэг байсан бол, бид өнөөдөр яав ч ийм өрөвдөлтэй хотод, өрөвдөлтэй амьдарч суухгүй байсан байх даа...

Холбоотой мэдээ

Back to top button