Нийгмийн
“Улаан гэр” бүтээлч орон зайд “Origin 21” үзэсгэлэн гарч байна

“Улаан гэр” бүтээлч орон зайд уран бүтээлч Ж.Ариунтуяагийн “ORIGIN 21” үзэсгэлэн гарч байна. Тус үзэсгэлэн энэ долоо хоногийн баасан гараг буюу наймдугаар сарын 27-ны өдрийг дуустал өдөр бүр МУЗ-ийн Red Ger Creative Space -д 11:00-19:00 цагийн хооронд танилцуулагдах аж. Та бүхэн үзэсгэлэнгийн хугацааг дуусахаас нь өмнө амжиж үзээрэй.

Ж.Ариунтуяа нь 2019 оны хоёрдугаар сард анхны бие даасан “Дусал Агаар” үзэсгэлэнгээ 976 арт галерейд танилцуулж байсан юм. Мөн 2019 оны арванхоёрдугаар сард “Улаан гэр” бүтээлч орон зайд “Эх Ус” үзэсгэлэнгээ дэлгэж байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.