УЛС ТӨР
МАН-ын Бага хурал болж, нэр дэвшигчид тодорно

МАН есдүгээр сарын 01-нд буюу өнөөдөр Бага хурлаа цахимаар хийнэ. Өнөөдрийн бага хурал 17:00 цагт болох бөгөөд нөхөн сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодруулах юм. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зарим нь онлайнаар зарим нь танхимаар оролцох аж.
МАН, АН тэргүүтэй намууд хуульд заасан хугацаанд буюу есдүгээр сарын 01-ны дотор багтаан нэр дэвшигчдээ тодруулах ёстой.
УИХ-д суудалтай болон суудалгүй нийт есөн нам, нэг эвсэл тус сонгуульд оролцохоо илэрхийлж энэ сарын 08-ны өдөр /2021.08.08/ Сонгуулийн Ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүлээд байгаа. Цаашлаад бие даагчид мөн хүсэлтээ хүргүүлсэн гэж буй билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
amjilt