НИЙГЭМ

Г.Бадамцэцэг бүсгүй эмчилгээний зардлаа цуглуулахаар ханын календарь хийж байна

Өмнө нь бид согтуу жолоочид дайруулаад тэргэнцэрт суусан Г.Бадамцэцэг бүсгүй талаар та бүхэнд хүргэж байсан. Тэрбээр 17 насандаа автомашины осолд орж, бүсэлхийнээс доош биеийн хэсэг нь мэдээгүй болсон билээ. Өдгөө 44 настай. Түүний ослын шарханд бохир орсноос болж өдгөөгөөс гурван сарын өмнө хагалгаанд орж, хөлөө тайруулсан билээ. Гэвч үүний дараа цөсний чулуу авах хагалгаанд орж, олон түмний сайхан сэтгэл, хандивын ачаар тэнхэрч чадсан билээ.

Амьдралынх нь туршид олон зүйлс түүнийг орхисон ч тэрбээр өөрийгөө хэзээ ч орхиогүй, эцсээ хүртэл тэмцэж яваа баатарлаг бүсгүйчүүдийн төлөөлөл юм.

“Хагалгааны дараа хагас ухаантай байхдаа тайруулсан хөлөө хараад энэ хэвээр үүрд унтчихмаар санагдаж билээ. Гэвч хажууд минь бүртийтэл сахих эхийгээ хараад үхэх эрхгүй гэдгээ ухаарсан. Эхтэй хүн үхдэггүй юм билээ” хэмээн хоёрхон сарын өмнө хүнд бэрхийн эцэст инээгээд ярьж байсан түүнд аюулын харанга дахин дэлджээ. Сүүлд өгсөн шинжилгээгээр түүний шарханд “MRSI” болон өөр нэг бактер ургасан учир эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн хариуг сонссон байна.

Бүсгүйн эмчилгээний зардалд багагүй мөнгө шаардагдах учир тэрбээр өмнө хийж байсан календарынхаа ажлыг үргэлжлүүлэн хийх болжээ.

Ингэхдээ ханын календарийн захиалга цөөн тоогоор авч байгаа аж. Амьдралын төлөө саад болгоныг сөрж яваа Г.Бадамцэцэг бүсгүйгээс календарь авах болон, эрүүл болоход тусламжийн гараа сунгахыг хүсвэл ХААН БАНК: 5007778385 Г.Бадамцэцэг дансанд сэтгэлийн хандив өргөх боломжтой. Холбоо барих утас: 99162624

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Unshigch
Unshigch
2021-08-26 18:35

Eruul enhiig husen yerooy

Зочин
Зочин
2021-08-27 00:49

эмч нар жоохон анхаарлаа хандуулж ажилла.

Холбоотой мэдээ

Back to top button