НИЙГЭМСПОРТ

B сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргах хугацаа дууслаа

Э.Оюунболд аварга В сорьцоо шилжүүлнэ гэсэн ч албан ёсоор хандаагүйг Баяр наадмын комиссын дарга, шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллээ.

Залуу аваргыг допинг хэрэглэсэн гэх хардлагаас “аврах” ганц гарц бол В сорьцыг шинжлүүлэх явдал.гэхдээ шинжилгээнд явуулсан шээсийг хувааж хийсэн хоёр дахь савны лацыг нээн, дахин шинжлэх учраас өмнөхөөс зөрүүтэй хариу ирнэ гэсэн найдвар маш бага. Харин энэ хооронд Э.Оюунболд аварга аварга сүүлийн арван жилд улсын наадмын үзүүр түрүүний болон шөвгөрсөн нийт бөхийн шинжилгээний хариуг олон нийтэд дэлгэж, “но-той” бол хуулийн байгууллагад шалгуулах шаардлага тавиад байна. учир нь тэрбээр Допингийн эсрэг үндэсний төв, Баяр наадмыг зохион байгуулах хорооны эрх мэдэлтнүүд улс төрийн өндөр албан тушаалтнуудын шууд оролцоотойгоор шинжилгээний хариуг будлиантуулсан гэж үздэгээ илэрхийлсэн юм.

Баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, шадар сайд Ө.Энхтүвшнээс тодруулав.

Тэрбээр “Хэрэв В сорьцыг шинжлүүлэх хүсэлт өгвөл эцсийн хариу 14-21 хоногийн дараа буюу есдүгээр сарын 5-12-ны хооронд ирэх юм. Хоёр дахь сорьцын хариу ирсний дараа хэн гэдэг бөх допинг хэрэглэснийг шууд зарлах учиртай. Энэ хугацаанд олны анхаарлыг сарниулахын тулд 2009 оноос хойш амжилт үзүүлсэн бөхчүүдийнхээ “бөгсийг ухах” арга залуу аваргад төрсөн бололтой. Тэрээр “Допингийн эсрэг үндэсний төв, Баяр наадмыг зохион байгуулах хорооны эрх мэдэлтнүүд, улс төрийн өндөр албан тушаалтнуудын шууд оролцоотойгоор шинжилгээний хариуг будилаантуулсан талаарх ам дамжсан яриа түгээмэл байдаг” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
baagii
baagii
2019-08-25 23:59

arslan bolohdoo doping ilereed nam daruulsanaa ilchilj balarvaa kkkk

Зочин
Зочин
2019-08-26 20:52

Г�##�зуу хүний тэмдэглэл бичихээ боль. Хүний нэрний эгшиг үсгийг гээгээд. Бичгийн шинэ дүрэм үү сэтгүүлч ээ.

Холбоотой мэдээ

Back to top button