ДЭЛХИЙМэдээНийгмийнСПОРТшуурхай мэдээЭнтертайнмент

“Манчестер Сити” клуб К.Роналдог 30 сая еврогоор үнэлэв

Криштиану Роналдо Английн “Манчестер” клуб руу шилжихээр бэлтгэж эхэлсэн мэдээлэл байна. Гэхдээ, очих магадлалтай гэгдэж буй шинэ клуб нь “Манчестер Юнайтед” биш аж.

“Манчестер Сити” клуб Роналдогийн төлөө 30 сая евро төлөхөд бэлэн байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, өнөөдөр “Ювентус”-т албан ёсны санал тавих гэнэ. Өмнө нь Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Манчестер Сити” Роналдогийн шилжүүлэгт мөнгө төлөхөд бэлэн биш байгаа хэмээн мэдээлж байсан. Сэтгүүлч Фабрицио Романогийн тэмдэглэснээр, Роналдо өөрөө энэ зун “Ювентус” клубыг орхихоор шийдсэн нь гарцаагүй гэв.

2018 онд Роналдо Италийн “Ювентус” клуб руу шилжсэн “Реал Мадрид” клубын довтлогч Роналдогийн клубээ солих болсон нь “Бьянконери”-гийн 117 сая еврогийн өртөгтэй холбоотой. Роналдо жилд 31 сая орчим еврогийн цалин авдаг бөгөөд одоо германы “Трансфермаркт” клуб Криштиану Роналдог 45 сая еврогоор үнэлээд байгаа юм. Өнгөрсөн улиралд Роналдо бүх тэмцээнд “Ювентус”-ын төлөө 44 удаагийн тоглолтод оролцсон. Довтлогч тэрбээр 36 гоол, дөрвөн дамжуулалт хийсэн. Бьянконеригийн бүрэлдэхүүнд багтаж, довтлогч Италийн цомыг хүртсэн.

(Эх сурвалж: sportsdaily)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x