ЭДИЙН ЗАСАГ

ОХУ манайхаас дөрөв дахин илүү коксжих нүүрсийг БНХАУ-д нийлүүлж байна

Монгол Улсын нүүрсний экспортын хамгийн том гарц Гашуунсухайт-Ганцмод боомтын тээвэр бүрэн зогссон юм. Үүнтэй холбогдуулан төсөвийн алдагдал, тасалдал үүсэхэд хүрээд байгаа. Тэгвэл өмнөд хөрш, манай хойд хөршөөс манайхаас их коксжих нүүрс авдаг болжээ.

Тодруулбал, Монголын нүүрсний экспортын хэмжээнээс 4 дахин илүү коксжих нүүрсийг Орос улс Хятадын зах зээлд нийлүүлж байгаа юм байна.

БНХАУ эхний долоон сард нийт 26.05 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Энэ нь 2020 оныхоос 43%-иар бага үзүүлэлт юм. Хятадын коксжих нүүрсний зах зээл дээр нийлүүлэлтийн хэмжээгээр Орос улс тэргүүлж байна. Оросын Холбооны Улсын гаалийн албаны мэдээллээр, зургадугаар сард 2.85 сая тонн коксжих нүүрс Хятад руу экспортолжээ. Монгол Улс зургадугаар сард 652.6 мянга, долдугаар сард 648.6 мянган тонн нүүрс тус тус экспортолсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 75%-иар буурсан үзүүлэлт юм. Эхний долоон сарын байдлаар манай улсын нийт нүүрсний экспортын хэмжээ 9.94 сая тонн байна. Дөрөвдүгээр сараас хойш Хятадад нийлүүлэх Оросын коксжих нүүрсний экспорт тасралтгүй өссөн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
8 сар 27, 2021 18:11

Medeej shyy dee. Oron garan um shig tsarailaad baikhaar tegne shyy dee. Oros ch mamaikhiig bodvol olon ulsiin khariltsaa taldaa ch mundag, alban tushaaltnuud n: medleg bolovsrol ch mundag ulsuud shyy dee.

Ганбаа
Ганбаа
8 сар 28, 2021 08:36

Эзэнгүй улс одоо яахав дээ.Улс төр-офшор, төрийн �##�ба-садан төрөл-авилгын сүлжээ.Тэдний хулгайлсан мөнгөөр манай ирээдүй хүүхдүүд сайхан амьдрах нь юу л бол......

Зочин
Зочин
8 сар 28, 2021 09:51

ЯАЖ БОДХООРОО ХЯТАД ОРОСЫН ХАРИЛЦААНААС ИЛҮҮ ГАРГАНА ГЭЖ БОДОЖ ЧАДАЖ БАЙНАА ЭД НАЙРСАГ БАЙГАА ТҮҮХЭН ЦАГ ХУГАЦААНД ТҮҮХИЙ ЭДДЭЭ СОНИН БИШ ХАРИЛЦАН БИЕНДЭЭ САЙН ХАРАГДЫН ТУЛД БАЙНГА ИЙМ Л БАЙХ БОЛНО

Холбоотой мэдээ

Back to top button