НИЙГЭМ

Найман настай хүүхэд олсоор тоглож байхдаа хоолойгоо боомилж амиа алджээ

Увс аймагт оршин суух найман настай эмэгтэй хүүхэд гэрийнхээ унинаас өөрийгөө боомилж, нас барсан гэх хэрэг өнгөрөгч даваа гараг буюу энэ сарын 23-нд гарчээ.

Охин амиа алдахаасаа өмнө гэрийнхэнтэйгээ үхрийн зэл рүү тугал уяхаар хамт явж байсан гэх бөгөөд гэртээ орчихоод ирье гэж хэлээд хоолойгоо боомилсон байжээ.

Урьдчилсан шалгалтаар хүүхдийг сониуч зандаа хөтлөгдөн олсоор тоглож байхдаа ийн болгоомжгүй байдлаар амиа алдсан байж болзошгүй хэмээж байна.

Хэргийн тухай цагдаагийн байгууллагаас тодруулахад: "Цагдаагийн алба хаагчид охиныг амиа хорлосон шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button