Нийгмийн

ПАРАЛИМП: Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ

“Токио-2020” зуны паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр “Рио-2016” паралимпын хүрэл медальт, МУГТ Э.Содномпилжээ гурав дахь өргөлтөө хийлээ. Тэрбээр эхний өргөлтөд хамгийн хүнд жинг буюу 241 кг жинг захиалж амжилттай өргөсөн бол хоёр дахь оролдлогоороо 245 кг жинг мөн л амжилттай өргөсөн юм. Гурав дахь өргөлтөөр 248 кг жинг өргөсөн ч тооцоогүй. Гэсэн ч хоёрдугаарт шалгарсан тамирчнаас 8 кг илүү өргөж пауэрлифтингийн төрөлд тэргүүлээ.

Э.Содномпилжээ 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөж, Гиннесийн дээд амжилт тогтоосон юм. Харин энэ удаад өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтаа эвдэхээр 248 кг жинг захиалаад байсан юм.

Паралимпын наадмаас медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин тэрбээр дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button