Нийгмийн

Олон улсын Олимпын хорооны найм дахь ерөнхийлөгч Жак Рогге таалал төгслөө

ОУОХ-ны найм дахь ерөнхийлөгч, спорт, олимпизмийн нэрт зүтгэлтэн ноён Жак Рогге 79 насандаа таалал төгсөж, олимпын их гэр бүлд том уй гашуу тохиолоо.

Ноён Рогге ОУОХ-ны ерөнхийлөгчөөр 2001-2013 онд нийт 12 жил ажиллахдаа хөгжиж буй орны тамирчдыг олимпын наадамд түлхүү оролцуулах бодлого хэрэгжүүлсэн нь амжилтад хүрч, олимпизмийн үйл хэрэг түгэн дэлгэрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Мөн залуучуудын олимпын наадмыг санаачлан зохион байгуулсан зэргээр олимпын үйл хэрэгт ул мөрөө тод үлдээжээ. Ноён Рогге монголчуудад элэгтэй, МҮОХ-той нягт хамтран ажилладаг байсан бөгөөд 2011 онд Монголд айлчлан ирж байлаа.Олимпын эрхэм зүтгэлтэн таны гэр бүл, хамт олон, ОУОХ-ны их гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button