Нийгмийн

МАН-ынхан Ерөнхийлөгчийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

МАН-ынхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнхээ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэллээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөрийнхөө 3.1.4-т “Монгол Улсын дээд боловсролын чанарыг олон улсын жишигт ойртуулж, “Судалгааны их сургууль”-ийг хөгжүүлж, гадаадын оюутан, судлаачийн тоог нэмэгдүүлэн боловсролын экспортыг дэмжинэ” хэмээн дэвшүүлсэн.  

Өчигдөр /2021.08.30/ Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр зарлиг гаргасны нэг нь 330 сум 171 мянган хорооноос математик, гадаад хэлний ЭЕШ-даа хамгийн өндөр өнөө авсан 504 хүүхдийг дэлхийн их дээд сургуульд сургах тухай байв. Тэдгээр шилдэг 504 хүүхдийг сонгон шалгаруулж, нэгдүгээр курст нь суралцуулангаа олон улсын их дээд сургуулиудын бэлтгэл хөтөлбөрт сургах аж. Улмаар дараа жил нь хэлний шалгалтандаа тэнцэж, босго давсан 50 хүүхдийг дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулах, үлдсэн 450 хүүхдийг гадаадын их дээд сургуульд суралцуулах эрх олгох юм байна. Энэ хөтөлбөр боловсролын зээлийн сангаар дамжиж хэрэгжинэ, удахгүй дараагийн шийдвэрүүд гарна гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар мэдээлсэн юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Амаар ярих нэг ондоо түүнийг ажил хэрэг болгож амьдралд хэрэгжүүлэх үр дүнг үзэх нэг ондоо гэдгийг УЯН ойлгож байна уу.Нэг юм оронгуут биелчихсэн мэтээр ярих нь утгагүй шүү

Anand
Anand

Goy medee wee????????????

Citizen
Citizen

Odoo bolgono buteene geed hicheetsgeehees oor songoltgui bnadaa MANiihan. Ard tumnii itgeliig hosorduulelgui ajlaa sain hiitsgeegeerei

Зочин
Зочин

Маш сайн бна. Сурах чадвартай, толгойтой хүүхдүүд их бий шүү. Тэднийгээ дэмжиж улс орноо түүчээлэн авч явах сайн боловсон хүчин бэлдэх хэрэгтэй. Тэд төгсөад заавал эх орондоо ажиллах хэрэгтэй шүү. Хатуу гэрээ хийгээрэй

Холбоотой мэдээ

Back to top button