Нийгмийн
Халдвар илрүүлэх оношлуурыг тогтоосон үнээс давуулан зарсныг мэдээлж болно

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас зэх зээлд худалдаалж буй халдвар илрүүлэх оношлуурыг худалдаалах дээд үнэд хязгаарлалт тогтоожээ. Нийт найман үйлдвэрлэгчийн, хамар залгиурын түргэвчилсэн оношлуурыг манай улсад албан ёсоор хэрэглэх зөвшөөрөл олгосон юм.
Тодруулбал, эл зориулалтын түргэвчилсэн оношлуурын жижиглэнгийн үнийг 11,050-аас 20 мянган төгрөг байхаар тогтоожээ. Хэрэв үүнээс дээш давуулан худалдаалж буй аж ахуйн нэгж байгууллага болон хувь хүнийг эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт мэдэгдэхийг санууллаа.
Холбогдох утас: +(976) 51-260182
Тогтоосон үнийн тухайд:
- Pcl covid19 ag gold test- 19,000
- Standart q covid-19 ag test- 20,000
- Panbio covid-19 ag rapid test- 16,900
- One step test for sars-cov-2 antigen- 11,050
- Onside covid-19 ag tapid test- 16,500
- Covid-19 antigen rapid test kit- 16,500
- Sure status covid-19 card test- 15,000
- Sars cov 2 ag test diagnostic test- 19,000
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.