ЭРҮҮЛ МЭНД
Хорт хавдрын эрт илрүүлгийн төсөлд 10 сая еврогийн санхүүжилт шийдвэрлэжээ
Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн салбарт 27.5 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэснээс АШУҮИС сургуулийн эмнэлгийн тогтолцоонд 7.5 сая евро, ХСҮТ-ийн төсөлд 10 сая еврог шийдлээ.
Ийнхүү Монгол улсад “ Хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үндэсний сүлжээ”-г байгуулах түүхэн шийдвэрийг Монгол улсын Засгийн газар гаргасан байна.
Энэхүү төслийг эхлүүлэх 10 сая еврогийн санхүүжилтийг Австрийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар шийдвэрлэсэн нь өнгөрсөн 30 жилд хавдартай тэмцэхдээ бидний орхигдуулаад байсан, хийж чадахгүй байсан хавдрын идэвхтэй хяналтыг хийж, хүнээ хаядаггүй, гээдэггүй, бас тэр хүн нь үүргээ биелүүлж өөрийн эрүүл мэндийг сахин хамгаалах тогтолцоо уруу орох эхлэл болж буй аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hawdariin emch naraa mergjili deeshlyyleh heregtei shyy