Нийгмийн

Оюутны хөгжлийн зээлээ төлөхгүй бол Монголбанкны муу зээлдэгчийн ангилалд орно

Боловсролын зээлийн сангаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд “Оюутны хөгжлийн зээл 1993-2016 оны хооронд хөнгөлөлтэй зээл гэдэг нэрээр явж, 2016-2018 оны хооронд банкаар дамжсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын таван банкаар 2754 оюутанд 5.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тодорхой хэмжээний хүүтэйгээр олгосон. Ингээд 2018 оноос Засгийн газрын 46 дугаар тогтоолын хүрээнд Боловсролын зээлийн сангаас хүүгүй, сургуулиа төгссөнөөс хойш зургаан жилийн дараа зээлээ төлөх нөхцөлтэйгээр зээл авсан. 2018 оноос хойш зээл авсан хүүхдүүдийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд орсон. Хэрэв зээлээ төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгч болж харагддаг болсон.

2021-2022 оны хичээлийн жилд оюутны хөгжлийн зээлийг олгоно. Олгохдоо өмнө жилүүдэд сурсан, ОХЗ-ийг авч байсан 2-4 дамжааны оюутнуудад олгох болно. Цаашдаа тэргүүлэх мэргэжлээр суралцах оюутнуудад оюутны хөгжлийн зээл олгоно. 

Дэлгэрүүлбэл, бакалаврын түвшиний 35 мэргэжил, магистрын 25 мэргэжил, докторын 12 мэргэжлийг тэргүүлэх чиглэлийн мэргэжил гэж үзэн зээл олгоно” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 1, 2021 09:23

Тэр нь дээр дээ, �##�иваа юм хэмжээ хязгаар, ш�##�гууртай байдаг

Холбоотой мэдээ

Back to top button