Б.Солонгоо: 1 их наядын санал тавилаа гээд бид татварын маргаанаа зогсоохгүй

Засгийн газраас Оюу толгой төсөл болон “Рио Тинто” компанитай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын өгсөн мэдээллийг энд дарж уншина уу.
Харин ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо “Рио Тинто” компаниас ирсэн 1 их наяд төгрөгийн төсвийн орлогын саналын талаарх Засгийн газрын байр суурийг тайлбарлалаа.
Өөрөөр хэлбэл “Рио Тинто” компани захидалдаа манай Засгийн газрыг Арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ түр царцаах хүсэлт тавьсан байгаа. Харин энэ нь 1 их наяд төгрөгийн хариуд хүсэж буй үйлдэл үү гэдэг асуулт гарч ирж байгаа юм.
Үүн дээр ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо “Энэ саналын талаар Засгийн газрын хуралдаан дээр танилцуулга хийгдсэн. Бидний зүгээс Арбитрын маргааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа. 1 их наядын санал орж ирлээ гээд татварын маргааныг хойшлуулахгүй. Бид татварын актыг үндэслэлтэй тавьсан гэж үзэж байгаа, ямар нэг зөвшилцөх, тохиролцох шаардлага байхгүй.
Ерөөс гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилсон нь төсөвт хүндрэл учруулсан. Иймд хариуцлага хүлээх үүднээс ноогдол ашгийг урьдчилсан байдлаар төлье гэсэн санал гэж ойлгож байгаа. Энэ саналыг дэлгэрэнгүй судлах, цаасан дээр яаж буухыг нь сайтар анхаарах хэрэгтэй” гэлээ.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Менежеменийн 6 хувийг зардлаас бүрэн татг�##�зах, Монголын авилга авсан дарга нарын нэрсийг ил болгох, мөн эрх мэдэлтний ямар компани шахаа хийдгийг дэлгэрэнгүй гаргаж тавих зэрэг асуудлыг бүрэн шийдвэрлэсний дараа энэ төсөл урагшлах ёстой.