Нийгмийн

СУРАГЧИД: Дахиад битгий хөл хориосой

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан манай сурвалжлах баг нийслэлийн 71-р сургуулиас сурагч болон багш нарын сэтгэгдлийг сонслоо.

СУРАГЧ н.ЭНХЖАРГАЛ: ЦАЦДАГ САНИТОД БИЕДЭЭ АВЧ ЯВЖ БАЙГАА

Би энэ жил долдугаар ангид элслээ. Халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж цацдаг санитол биедээ авч явж байгаа. Хүрэх гэж байгаа гадаргуугаа ариутгах зорилготой байна гэлээ.

НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛССЭН ХҮҮГИЙН ЭЭЖ: ЦҮНХЭЭ Ч ТАЙЛАХГҮЙ, ҮҮРЭХ ДУРТАЙ БАЙГАА

Хүүгийн маань хичээл өглөөний ээлжилд орсон. Одоо тараад явж байна. Жаахан хоцроод ирлээ. Манай хүүхэд хичээлдээ явах их дуртай байгаа. Цүнхээ өгчих гэхээр өгөхгүй, өөрөө үүрнэ гээд салахгүй байна. Ариун цэврээ сайн бариад байхад энэ эрчээрээ хичээлээ үргэлжлүүлэхэд болно байх. Хоёр жил завсардчихлаа. Хичээлд нь явуулахгүй л бол болохгүй. Хүү маань хичээ хичээл дээрээ зураг будаад гоё байна гэсэн.

12А АНГИЙН СУРАГЧ н.БИШРЭЛТСАЙХАН: ДАХИАД БИТГИЙ ХӨЛ ХОРИОСОЙ

Хичээл ороод гоё байна. Дахиад битгий хөл хориосой. Би цүнхэндээ хуурай болон нойтон салфетка, нэг удаагийн аяга хэрэгслээ авч ирж байгаа. Миний хувьд хичээлийн хоцрогдол их байгаа. Хичээлээ мартсан байна лээ. Цахимаар хичээл 20 минут орох юм билээ. Цар тахлын үед 5:9 хөтөлбөрөөр хичээл орж байгаа нь маш зөв гэж харж байна.

БАГА АНГИЙН БАГШ Э.ПҮРЭВСҮРЭН: НЭГ, ХОЁРДУГААР АНГИЙН БАГШИД ТУСАХ БАГШ ХЭРЭГТЭЙ БАЙГАА

Сурагчдаа хараад гоё байна. Би өглөөний хичээлээ заасан. Хүүхдүүд маань 35 үсгээ бичиж байна. Зарим хүүхдүүд маань өмнөх хичээлээ мартсан байна. Өмнө нь дандаа цахимаар хичээллэхэд их хүндрэлтэй байсан. Би 48 хүүхэдтэй анги удирддаг. Бүгдтэй нь хичээллэхэд хэцүү, бэрхшээл их байдаг. Хүүхдүүд мань сурах эрмэлзэлтэй болж ирсэн байна. Цаашид нэг, хоёрдугаар анги удирдсан багш нарт туслах багш хэрэгтэй гэж харж байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гумбаа
Гумбаа
9 сар 1, 2021 21:09

Онлайнаар хичээл нь орж байгаа ххүхдээ гэрт нь компюторыг нь асааж өгөөд цоожлоод явлаа өнөөдөр . 2-р ангиийн ххүхдээ . Эсвэл тавьлан юм гээд байгаа юмуу. Ингэж нүдээ олоогүй шийдвэр гаргах байсан бол яах гэж хөлөө олоод хэвийн явж байсан өдөр өнжүүлэх газруудыг дампуур�##�д хүргэв

Хариу
Хариу
9 сар 1, 2021 23:43

Засгийн газарт 2хон сонголт байна. Эсвэл хөл хорио тогтоож өвчнийг зогсоох эсвэл энэ чигээр нь зүтгүүлсээр олон мянган хүний амийг золигт гаргах. Алуурчин гэсэн хар толботой засгийн газар гэж түүхэнд үлдэх үү эсхүл Монгол иргэдийн амь насыг дээдэлдэг засаг гэж тэмдэглэгдэх үү гэсэн сонголтыг хийх болж дээ. Иргэдийн юу гэж ярих нь сонин биш, эрдэмтэд, эмч нарыг үгийг сонсох хэрэгтэй дээ. Юм бодно байгаа

Холбоотой мэдээ

Back to top button