Улс төрийн мэдээ
П.Наранбаяр: Хувийн шалтгаанаар сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн

Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаараа тодруулга өглөө. Тэрбээр “Ямар нэг дарамт шахалт үзүүлээгүй. Хувийн шалтгаанаар өргөдлөө өгсөн” гэв.
Өнөөдөр түүний болон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт бүхий өргөдлийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх товтой байсан ч тодорхойгүй шалтгаанаар цуцалсан юм.
Хэрвээ П.Наранбаяр сайд өргөдлөө өөрийн хүсэлтээр өгсөн бол түүний оронд ХҮН намаас дахин өөр сайд томилуулах хүсэлт гаргах эсэхийг намын зөвлөл хуралдаж шийдэх аж.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв зөв чадах хүнд нь өг Сийлэн багшийг буцааж тавь хамгийн номой сул дорой саад байлаа
Улсын сургуулиудад 2025 оны 9р сарын 1-ээс 7-р ангиудад орос хэлийг заавал заах хөтөлбөр баталсан чинь энэ Наранбаярыг огцруулахад хангалттай.Зайлахаасаа өмнө ,наад тэнэг шийдвэрээ цуцлаарай !,Доржхандаа танай Хүн намын тарьсан балаг шүү.
Лай болчихоогүй дээрээ эртхэн зайлахгүй. МУИС-д тавьсан лойчихсон захирлуудаа аваад зайлаарай.