П.Наранбаяр: Багш, ажилтны цалингийн нэмэгдлийн санхүүжилт бүрэн хийгдэж дууссан

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс СӨБ болон ЕБС-ийн нийт багш, ажилтны үндсэн цалинг 50 хувиар нэмэх шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Гэтэл бодит байдал дээр багш, ажилчдын үндсэн цалин нэмэгдэж орохгүй байна гэх шүүмжлэл өрнөсөн.
Тухайн асуудал нь оны эхний хоёр сард улсын татварын орлогын бүрдүүлэлт доголдсоноос шалтгаалан зарим сургууль, цэцэрлэгийн санхүүжилт дутуу олгогдсон аж. Энэ тухай Боловсролын сайд П.Наранбаяр "Улсын татварын орлогын бүрдүүлэлтээс шалтгаалж зарим багш, ажилчдын үндсэн цалингийн нэмэгдэл шилжихгүй байх асуудал үүссэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар цалингийн нэмэгдлийн санхүүжилт улсын хэмжээнд бүрэн хийгдэж дууссан байна. Ингэснээр багш, ажилтнууд нэмэгдсэн цалингаа бүрэн авах нөхцөл бүрдэж, салбарын хэмжээнд хүлээлт үүсгээд байсан асуудал шийдэгдлээ" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud