ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

Эрдэмтэд: Техник хэрэгслийг агаараар цэнэглэнэ

Япон, АНУ-ын эрдэмтдийн баг агаараар энерги дамжуулах технологид суурилсан “цэнэглэх өрөө” гэгчийг бүтээжээ. Тэрхүү өрөөнд ухаалаг гар утас эсхүл зөөврийн компьютер зэрэг техник төхөөрөмжийг ямар нэгэн залгуурт залгахгүйгээр цэнэглэх боломжтой юм. Мөн, чийдэн, сэнсийг ийм байдлаар цэнэглэж болох аж. Эрдэмтдийн ажлын үр дүнг “Nature” сэтгүүлд нийтэлжээ.

Судлаачдын тайлбарласнаар тоног төхөөрөмжийг соронзон орон ашиглан цэнэглэх юм. “Цэнэглэх өрөө”-г бий болгохын тулд хамгийн багадаа 50Ватт хүчийг бий болгох гурван хэмжээст хоёр соронзон оронг ашигласан байна.

Эрдэмтэд одоогоор “цэнэглэх өрөө” -ийн зөвхөн жижигхэн хувилбарыг зохион бүтээсэн. Харин цаашид үүнийг ямар ч хэмжээгээр өргөжүүлсэнээр бүхэл бүтэн барилга, оффисын хэрэглээг хялбарчлах боломжтой гэдэгт итгэлтэй байгаа аж.

Хамгийн авууштай нь ийм өрөөнд ашигладаг соронзон орон нь хүмүүсийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаггүй болохыг онцолжээ.

Агаараар техник хэрэгслээ цэнэглэх нь тог цахилгааны хувьд ч хэмнэлттэй. Тогонд цохиулах зэрэг эрсдэлгүй ажээ.

(Эх сурвалж: mignews)

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button