СПОРТ

Пауэрлифтингийн тамирчид ДАШТ-д оролцох боломжгүй болжээ

-КАНАД УЛС ТЭДЭНД ВИЗ ОЛГОХООС ТАТГАЛЗЖЭЭ-

Канад улсад энэ сарын 26-31-нд болох хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголоос дасгалжуулагч Б.Гантулгын удирдлагад долоон тамирчин оролцохоор бэлтгэл хийж байсан юм. Тэд өнөө өглөө Канад улсыг зорихоор онгоцны тасалбараа авчээ. Гэтэл тус улс манай тамирчдад виз олгохоос татгалзсаны улмаас тэд ДАШТ-д хүч сорих боломжгүй болжээ. Энэ талаар дасгалжуулагч Б.Гантулгаас тодруулахад “Үнэхээр харамсалтай байна. Би Монголдоо үлдээд, өөрийнхөө оронд ганц ч болтугай тамирчнаа явуулъя гэж бодсон юм. Нэг тамирчны маань зээл өнөөдөр бүтэж, маргааш араас очихоор төлөвлөсөн байлаа. Тамирчдынхаа зардлыг арайхийж олоод, яг явах гэж байхад Канад улс виз олгохоос татгалзчихлаа. Сэтгэл санаа хүнд байна. Бидэнд маш харамсалтай байна” гэв.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button