СПОРТ

ДАШТ-ээс Б.Алтангэрэл алт, Б.Чимэдцэрэн мөнгөн медаль хүртэв

Литва улсад үргэлжилж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-ээс Монголын тамирчин Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар алтан медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хэрэглэлтэй хэвтээ шахалтын ДАШТ-ий насанд хүрэгчдийн +120 кг-д Гавьяат тамирчин, ОУХМ Б.Алтангэрэл түрүүлж, дэлхийн аварга боллоо. Тэрбээр 360 кг шахан, алтан медалийн болзол хангажээ.

Мөн -120 кг-д дэлхийн аварга Б.Чимэдцэрэн мөнгөн медаль хүртэв. ОУХМ цолтой тэрбээр 365 кг өргөн, дэлхийн дэд аварга болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button