ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

Судалгаа: Нэг Хот-Дог идэхэд эрүүл амьдралаас 36 минут хорогддог

Америкийн Мичиганы Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн судлаачид нэгэн өвөрмөц судалгаа хийжээ. Тэд хоол хүнс бидний амьдралыг хэрхэн богиносгодог, уртасгадаг болохыг олж мэджээ.

Судалгааны явцад 5,853 төрлийн хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийжээ. Хоол хүнс хүнийг ​эрүүл амьдрахад нь хэрхэн нөлөөлж буйг хэмжсэн байна.

Эрдэмтдийн олж тогтоосноор, нэг халуун Хот-Дог идсэнээр хүний ​​эрүүл амьдралын хугацаанаас 36 минут хорогддог гэжээ. Мөн үхрийн махны хэрэглээг 10 хувиар бууруулж, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, самар, буурцагт ургамлуудыг түлхүү хэрэглэснээр хүний бие дэх ​​нүүрстөрөгчийг бууруулаад зогсохгүй, эрүүл амьдралд 48 минут нэмдэг гэсэн байна.

“Бидний хийсэн үр дүнгээс харахад, хоол хүнснийхээ хэрэглээг бага гэлтгүй жижигхэн өөрчлөлт оруулах төдийд хүний эрүүл мэнд хийгээд байгаль орчинд ихээхэн ашиг тустай байх бодит, үр дүнтэй стратегийн хувьд чухал зүйл болсон” хэмээн судалгааны зохиогчид ярьсан байна.  

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button