Нийгмийн

T-ara хамтлаг эргэн нэгдэж, удахгүй шинэ уран бүтээлээ гаргана

БНСУ-ын Т-ara хамтлаг сүүлийн дөрвөн жил уран бүтээлээсээ завсарласан ч, эргэн нэгдэхээр болжээ. Тодруулбал, энэ жил хамтлаг байгуулагдсаны 12 жилийн ойн баяр тохиож буй бөгөөд тэд эргэн нэгдэж, шинэ уран бүтээл гаргах болсноо V live шууд дамжуулалтын платформоор ярьжээ.

Шинэ уран бүтээл энэ өвөл цацагдах төлөвлөгөөтэй байгаа аж. Тус хамтлаг нь анх 2009 онд зургаан гишүүнтэйгээр байгуулагдсан ч, энтертайнментийн зохион байгуулалтаас болж хамтлагийн гишүүд удаа дараа солигдсон юм. 2017 онд хамтлагийн гишүүд болох Soyеоn, Boram нар гэрээгээ цуцалж, Т-ara дөрвөн гишүүнтэйгээр үргэлжлүүлэн дуулсан ч, дараа жил нь тарцгаасан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button