T-ara хамтлаг 15 жилийн ойн фэн уулзалтаа Макаод хийлээ
T-ara охидын хамтлаг дебют хийснийхээ 15 жилийн ойг тохиолдуулан аравдугаар сарын 7-нд Макаогийн Broadway тайзнаа "T-Ara 15 anniversary fanmeeting" тусгай фэн уулзалтаа амжилттай зохион байгууллаа.
Энэхүү фэн уулзалт нь дэлхий даяар ганцхан удаа болж буй дурсгалын арга хэмжээ бөгөөд шүтэн бишрэгчид болон гишүүдийн хувьд мартагдашгүй онцгой мөч болсон юм. Энэ арга хэмжээнд Eunjung, Qri, Hyomin, Jiyeon гэсэн дөрвөн гишүүн оролцож, удаан хугацааны дараа анх удаа хамтдаа тайзан дээр гарч ирсэн байна.
Тэд T-ara-гийн хит дуунуудыг эгшиглүүлэн шүтэн бишрэгчидтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөжээ. Тэр дундаа “Bo Peep Bo Peep”, “Roly-Poly” зэрэг шүтэн бишрэгчдэд танил болсон дууг амьдаар нь дуусан байна. T-ara удаан хугацаанд фэнүүдтэйгээ шууд харилцаж, гарын үсэг зурах, гэрэл зургийн цаг зэрэг янз бүрийн арга хэмжээгээр дамжуулан шүтэн бишрэгчиддээ талархаж байгаагаа илэрхийлжээ.
Jiyeon-ийн хувьд энэ тоглолт нь сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа шүтэн бишрэгчдийнхээ өмнө зогсож байгаа нь онцгой ач холбогдолтой байлаа. Тэрээр саяхан мэргэжлийн бейсболын KT Wiz багийн тоглогч Хван Жэ Гюнаас салсан тухай мэдээгээр олны анхаарлыг татсан ч фэн уулзалтын үеэр түүний хувийн түүхийг дурдаагүй байна. Мөн фэнүүд нь Jiyeon-г халуун дотноор хүлээн авч, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлжээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.