ДЭЛХИЙНийгмийн

Биткойны ханш тавдугаар сараас хойш анх удаа 51 мянган доллараас давав

Арилжааны мэдээллээр, есдүгээр сарын 6-ны даваа гарагт өнөөдөр биткойн криптовалютын ханш тавдугаар сарын 13-наас хойш анх удаа 51 мянган долларын босгыг давжээ.

“Binance” бол өдөрт 15 тэрбум америк доллар эргэлддэг хамгийн том крипто бирж бөгөөд Дэлхийн Топ-5 биржийн нэг бөгөөд олон төрлийн боломжуудыг энгийн хүмүүст олгодгоороо маш том давуу талтай бирж.

“Binance” биржийн өнөө өглөөний мэдээгээр криптовалютын ханш 2,9 хувиар өсч 51,686 америк долларт хүрчээ. Үүнтэй зэрэгцэн сүүлийн 24 цагийн дотор ийнхүү биткойн хамгийн дээд хэмжээндээ буюу 51,828 америк долларт хүрлээ.

“CoinMarketCap” сайтын мэдээлснээр 20 гаруй биржийн дундаж үнийг тооцоолсноор биткойны ханш өдөрт 2,83 хувиар өссөн байна.

Биткойны ханш хаврын сүүлээр огцом унасны дараа ахин сэргэж байгаа нь энэ аж. Биткойн наймдугаар сарын 23-нд 50 мянган долларын босгыг давсан юм.

Криптовалютын ханшийн уналт БНХАУ-д уул уурхайн олборлолтод хүртэл хориг тогтоогоод авсан. Зургадугаар сарын 18-нд Хятадын Ардын Банк санхүүгийн байгууллагуудад виртуал валюттай холбоотой бизнес эрхлэхийг хориглож, хөрөнгө оруулагчдыг криптовалютын арилжаа наймаанд болгоомжтой хандахыг сэрэмжлүүлсэн. Үүнээс гадна, Хятадын таван мужийн эрх баригчид уул уурхайн төвүүдийн ажиллагаа ч аль хэдийн хоригложээ.

Наймдугаар сарын 31-нд “Zecurion” шинжилгээний төв 2021 оны эхний хагаст криптовалютын залилангийн хэмжээ 2020 оны мөн үетэй харьцуулахад 2-3 дахин өсч, 1,5 тэрбум америк долларт хүрсэн болохыг оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.

(Эх сурвалж: iz.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button