ДЭЛХИЙНийгмийн

Талибанчууд эмэгтэйчүүдэд зориулсан шинэ дүрмийг тогтоосоор

“Талибан” хөдөлгөөнийхөн коллеж, хувийн их сургуульд суралцахдаа охид, эмэгтэйчүүдийг зөвхөн *никаб өмсөхийг тушаасан байна. Энэхүү мэдэгдлийг хичээлийн шинэ жилийн өмнө хийжээ.

*Никаб гэдэг нь лалын шашинт эмэгтэйчүүдийн уламжлалт хувцаснууд дотроос хамгийн битүү, ердөө хоёр нүдийг юм үзэх төдийхнөөр халхалсан гивлүүртэй бошинз буюу нөмрөг. Ийм гивлүүрийг ихэвчлэн Саудын Араб гэх зэрэг лалын шашинт улс орнуудад өмсдөг.

Өмнө нь мэдээлж байсанчлан, Талибанчууд Афганистаныг эзлэн авсны дараа эрэгтэй, эмэгтэй хүйсийнхэн нэг дор хамтдаа хичээлд суурыг хориглосон. Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс тусад нь сургах тухай шийдвэр гаргасан. Охид, эмэгтэйчүүдэд зөвхөн нэр хүндтэй, ахимаг насны эрчүүд эсхүл эмэгтэй багш нар хичээл заахыг зөвшөөрсөн гэнэ.

Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн тайлбарласнаар, Талибанчуудын эрс шинэчлэл тогтоосон тушаал шийдвэр нь охид, эмэгтэйчүүдийн боловсролд ихээхэн сөргөөр нөлөөлнө гэж дүгнэв.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-09-06 22:18

т�##�ибануудыг бүгдийг �##�ж дуусгахгүй бол энэ улс өөд нарны бараа хэзээч харахгүй

Холбоотой мэдээ

Back to top button