СПОРТ

ДЭЛГЭРЭНГҮЙ: Жүдо бөхийн ДАШТ-ий сугалаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод маргааш эхэлнэ. Тус тэмцээний сугалаа гарсныг уншигч та бүхэнд сонирхуулъя.

Эрэгтэйчүүдийн 60 кг: Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин. 32 настай тэрбээр 2013 онд ДАШТ-д мөнгөн медаль хүртэн, дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн хоёр дахь монгол жүдоч (түүнээс өмнө О.Балжинням) болсон юм.

66 кг: Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин Ё.Басхүү. Хаагийн гран пригийн аварга, Токиогийн “Их дуулга”, Азийн АШТ-ий хүрэл медальт.

73 кг: ДАШТ-ий хүрэл, “World masters” тэмцээн, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай, улсын дөрвөн удаагийн аварга , Гавьяат тамирчин Г.Одбаяр, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, Азийн аварга, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Ц.Цогтбаатар.

81 кг: Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч, Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ О.Ууганбаатар. 31 настай, улсын зургаан удаагийн аварга тэрбээр ДАШТ-д хоёр ч удаа V байрт шалгарсан.

90 кг: Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, сумын заан, “Алдар” спорт хорооны бөх Г.Алтанбагана.

-100 кг: Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, ДАШТ-д хүрэл медальт, Риогийн олимпод V байрт шалгарсан Л.Отгонбаатар.

+100 кг: Олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр.

Эмэгтэйчүүдийн 48 кг: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Риогийн олимпод V байрт шалгарсан, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны самбоч, ОУХМ Г.Наранцэцэг.

52 кг: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат, Азийн АШТ, залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам. 18 настай тэрбээр энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлэхдээ шилдэг тамирчнаар шалгарсан юм. Мөн эл жинд ОУХМ Б.Хорлоодой зодоглоно.

57 кг: Энэ жингийн шилдэг бөх, дэлхийн дэвжээнээс гурван медаль (нэг алт, хошой хүрэл) авсан Монголын цорын ганц жүдоч , Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа энэ жилийн ДАШТ-ийг өөрийн хүсэлтээр өнжсөн. Улмаар түүний оронд оролцуулахаар төлөвлөсөн ОУХМ Л.Энхрийлэн бэртэж, Токиог зорих боломжгүй болсон юм.  Тиймээс Монголын жүдо бөхийн холбооныхон ярилцаж байгаад 57 кг-д ОУХМ Л.Энх-Отгонг сойхоор шийджээ. 18 настай тэрбээр Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн төгсөгч.

63 кг: Төв аймгийн Баянхангай сумын харьяат, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, УАШТ-д сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлсэн Б.Ганхайч.

70 кг: Өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ц.Энхчимэг.

78 кг: Бөхийн олон төрөлд ДАШТ-ий медальтай, ОУХМ О.Мөнхцэцэг.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мнгл
Мнгл
2019-08-27 20:16

70ын оноолт бхгүй бхий

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x