ДЭЛХИЙНийгмийн

Дональд Трамп Вашингтон дахь зочид буудлаа зарна

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп нийслэл Вашингтоны төв гудамжинд, Цагаан ордноос 500 метр, Капитолын ордноос нэг км-ийн зайд байрлах зочид буудлаа худалдах хэлэлцээрийг хийж эхэлжээ. Хэрэв зочид буудал нь зарагдвал гудамжинд байрлах Трампын овгийнхны  алтан үсэг гудамжнаас алга болно.

“Nypost” агентлагийн мэдээлснээр, худалдах хэлэлцээр аль хэдийн ахиц дэвшилттэй байгаа аж. Одоогийн байдлаар, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч компани үүн дээр ажиллаж байгаа юм.

Дональд Трамп дахин зочид буудлын брэндүүдтэй хэлэлцээр хийж эхэлсэн байна. Тэд эд хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн түүний өөрчлөлтийг хийх юм байна. Трамп ийнхүү зочид буудлаа зарах шийдвэр гаргасан нь Дэлхийн зочид буудлын бизнесийг бүхэлд нь хамарсан коронавирусийн цар тахал өвчинтэй холбоотой гэсэн таамаг байгаа юм.

Трампын компани 2012 оноос хойш шуудангийн үйлчилгээний хуучин барилгыг мөн эзэмшиж байсан. Тэрбээр үүндээ жил бүр хэдэн сая америк  долларын түрээс төлдөг юм байна.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-07 15:50

Авах юмсан. Дуудлагаар. Байрл�##� сайтай юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button