ДЭЛХИЙНийгмийн

Бали арлын сармагчингууд өлсөж, уйдаснаасаа “галзуурах” шахаж байна

Бали арлын Сангех ойгоос ирсэн сармагчингууд нэлээд түрэмгий зан авиртай болсон талаар нутгийн иргэд анзаарсан байна. Тэндэхийн сармагчингууд өмнө нь ихэвчлэн хүмүүстэй найрсаг харьцдаг байсан гэнэ. Энэ талаар “Ассошиэйтед Пресс Ньюс” /AP News/ агентлаг мэдээлэв.

Одоо харин сармагчингууд байшин руу дайрч, дээвэр дээр үсэрч, хүмүүс хоол хүнс өгөхийг нь тэсэн ядан хүлээдэг болоод байгаа аж. Заримдаа сармагчингууд дээврийн банз моднуудыг хүртэл хугалдаг гэжээ.

Орон нутгийн иргэд ойгоос ирсэн сармагчингуудын дайралт байнгын шинж чанартай болж, амьтад улам бүр уур уцаартай болж эхэлсэн юм байна. Тиймээс нутгийн ард иргэд тэдэнд самар, жимс авчирч өгдөг болсон гэнэ.

Үүний шалтгаан нь Бали аралд зочлох жуулчид ирэхээ больсонтой холбоотой гэнэ. Учир нь, жуулчид амьтдыг байнга шахуу хооллож, харьцаж байжээ. Цар тахлын улмаас жуулчдын тоо эрс буурсан. Энэ нь эргээд ан амьтдад муугаар нөлөөлж, хоол хүнсний дутагдалд оруулсан байна. Өлсөж цангасан ан амьтад өлссөнөөсөө болж уур уцаартай болж эхэлсэн байна. Өмнө нь, Сагехийн ойд сар бүр зургаан мянга хүртэл жуулчин ирдэг байсан бол одоо Индонезийн эрх баригчид коронавируст цар тахлын улмаас гадаадын иргэд, жуулчдыг нэвтрэхийг хориглосон байгаа юм.

600 орчим сармагчин амьдардаг дархан цаазат газрын ажилтнууд нутгийн иргэдийг ой руу илүү ойр ойрхон ирж, амьтадтай тоглож, тэдэнд хоол өгч байхыг уриалж, амьтдын уур хилэнг дарж байхыг уриалсан байна.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button