ДЭЛХИЙНийгмийн

Индонезийн шоронд гарсан галын улмаас 40 гаруй хүн нас баржээ

Индонезийн Бантен мужийн Тангеранг хотын шоронд гал гарсны улмаас 40 гаруй хүн амь үрэгдсэн талаар тус улсын Хууль Зүйн Яамны хүний эрхийг хамгаалах хэлтэс болон шорон хариуцсан албаны хэвлэлийн төлөөлөгч Рику Априант мэдээлэв.

Түүний хэлснээр, 41 хүн нас барж, олон арван хүн бэртжээ. Гал түймэр шөнийн цагаар гарсан бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа гэж Априант тодотгов.

“Энэ хэргийн шалтгааныг шалгаж байна” гэж Априант нэмж ярьсан байна.

Гал түймэр дэгдсэн шоронгийн блокт хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж буй 122 хоригдлыг саатуулжээ. Үүний зэрэгцээ, Априант гал гарах үед шоронгийн камерт чухам хичнээн хүн байсныг тодорхой дурьдаагүй ч шорон дүүрэн хүнтэй байсныг баталсан байна.

Есдүгээр сард Индонезийн Засгийн газрын мэдээлснээр, Тангерангийн шоронгийн хүчин чадал нь 600 гаруй хоригдол хүлээн авах зориулалттай боловч хоёр мянга гаруй хоригдол ял эдэлж байгаа аж.  

(Эх сурвалж: interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button