ДЭЛХИЙНийгмийн

Европын Холбоо ЛГБТ хүмүүсийн эрхийг зөрчсөн тул Польшийг санхүүжилтаас хасна

Европын Холбооноос эв нэгдлийн сангаас орон нутгийн засаг захиргаанд хуваарилах ёстой байсан 126 сая Евро буюу ойролцоогоор 150 сая америк долларыг олгохгүй гэсэн сүрдүүлсэн мэдэгдэл хийлээ. Ижил хүйстэн, гей, лесби болон бусад бэлгийн цөөнхийн эрхийг зөрчсөн хуультай таван улс оронд олгохоор амласан санхүүжилтийг олгохооргүй болсон талаар “Блүүмберг” /Bloomberg/ мэдээлэв.

Үүний хүрээнд Европын Комиссоос Польшийн эрх баригчдад анхааруулга илгээжээ. Тэд ЛГБТ нарын эсрэг баталсан хууль тогтоомжоо хүчингүй болгохгүй бол олгох ёстой мөнгөн санхүүжилтийг цуцлана хэмээн мэдэгджээ.

Тэрхүү санхүүжилт нь Европын эдийн засагт коронавируст цар тахлын үр дагаврыг даван туулахад туслах зорилгоор “React-EU” хөтөлбөрийн хүрээнд олгож эхэлсэн. Хэдэн жилийн турш Польш улсын хотын захиргаа, мужууд, нэгдлүүдийн удирдлагууд тус бүрдээ өөрсдийгөө “ЛГБТ-ээс ангид бүс” хэмээн зарласан удаатай.

Орон нутгийн эрх баригчид бэлгийн цөөнхийн бэлгэ тэмдэг буюу солонгын долоон өнгийг хориглосон тогтоол гаргасан. Өнгөрсөн оны зургадугаар сарын байдлаар тус улсын гуравны нэг орчим хувийг эзэлдэг 100 орчим хотын захиргаа /үүнд таван амралтын газар орно/ ийм хууль баталжээ.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралд үзүүлэх санхүүгийн тусламжийг ЕХ-ны зүгээс Польш улсад олгохгүй байх боломжтой гэдгээ мэдэгдэв. Үндэсний банкны тэргүүн асан Марек Белка хэлэхдээ, инфляцийг сайн барьж чадаагүйн улмаас тус улс гамшигтай нүүр тулж байгаа гэв. Цалингийн хэмжээ барааны үнээс хурдан өсөх нь ирээдүйд инфляцийг улам бүр нэмэгдүүлэх юм.

Польш улс бол бэлгийн цөөнхийн асуудлаар ЕХ-ны байр суурийг дэмждэггүй Европын цорын ганц улс биш. Долдугаар сард Европын Комисс Унгар улсад олгох ёстой байсан 7.2 тэрбум Еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээс татгалзсан. Учир нь, Унгар улс ЛГБТ суртал ухуулгыг хориглосон хууль гаргасантай холбоотой.

(Эх сурвалж: lenta.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-08 13:43

Ингээд л хүчээр л түгээгээд байгаа юм даа

Зочин
Зочин
2021-09-08 13:55

Гаж донтонууд газар авах нь дээ эрүүл аюулгүй явах бат�##�гаа хаана ч �##�га болж байнадаа

Зочин
Зочин
2022-03-11 19:04

Хүүхдийн тоглоомоо хаясан манай нөгөө дарга бол юу ч биш юм байна, барьж идэх шахаад л хэдэн фeминист авгай нар загнаад байсан хөөрхийг

Холбоотой мэдээ

Back to top button