Нийгмийн

А.Баярцэцэг театрын тайзнаа дүр бүтээнэ

“Хөхөө”, "Хөх тавилан” "Явуулын хүн” зэрэг уран сайхны кинонд дүр бүтээсэн мисс, жүжигчин А.Баярцэцэг анх удаа театрын тайзнаа дүр бүтээхээр болжээ. Тодруулбал, "Bloomsbury Festival”-ийн хүрээнд Лондоны театрын жүжгэнд дүр бүтээхээр тэнцжээ. Жүжгийн нээлт аравдугаар сарын 24-нд болох аж.

А.Баярцэцэг ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын "Mancosa Management College”-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны "Erasmus Mundus” олон улсын хөтөлбөрөөр нэг жил суралцаж төгссөн.

А.Баярцэцэг англи, испани, франц хэлтэй. Тэрээр "Miss World Mongolia 2015” тэмцээнд 2-р байр эзлэн 2015 оны Ертөнцийн сайхан хүүхэн тэмцээнд оролцон шилдэг 16-д багтан, 2016 оны "Дэлхийн мисс” тэмцээнд шилдэг 11-т багтсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button