ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Онгоцноос хоцорсон америк эмэгтэй тэсрэх бөмбөгөөр сүрдүүлж нислэгээ хойшлуулахыг оролдов

Америкийн Марина Вербитски хэмээх нэгэн эмэгтэй гэр бүлийнхний хамтаар Флоридагаас Чикаго руу нисэх гэж байгаад онгоцноосоо хоцорсон байна. Хоцорсон тул амжиж суухын тулд онгоцонд тэсрэх бөмбөг байрлуулсан хэмээн хуурамч мэдээлэл өгч нислэгийг хойшлуулахыг оролдсон талаар “Дэйли Мэйл” /Daily Mail/ сонин мэдээлэв.

Сонинд бичсэнээр, 46 настай эмэгтэйг онгоцны буудалд ачаа тээшээ шалгуулчихаад нислэгийн тавцан руу хүрч ирэх үед суух ёстой онгоц нь нислэгийн зурвасыг аль хэдийн чиглээд хөдөлсөн байж. Тэгтэл, эмэгтэй онгоцыг зогсоохыг шаардаж, хүүхэд нь хичээлээсээ хоцрох гэж байгаа гэжээ. Нисэх буудлын ажилтнууд ч нэгэнт хөдөлсөн онгоцыг зогсоох боломжгүй гэсэн байна.

Цагдаа нарын сүүлд мэдээлснээр, үүний дараагаар эмэгтэй нисэх буудлын хамгаалалтын албаныхны эсрэг “дайн” зарласан аж. Эмэгтэйн ачаа тээш онгоцонд байгаа, нэг тээшинд нь тэсрэх бөмбөг байгаа хэмээн худал ярьсан байна.

Эмэгтэйг газар дээр нь шууд баривчилж, нислэгийг хойшлуулан,  зорчигчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Хамгаалагчид аюулаас урьдчилан сэргийлэх хэлтсийнхний хамтаар онгоцонд тэсрэх бөмбөг байгаа эсэхийг шалгасан ч ямар ч тэсрэх бөмбөг байсангүй.

Марина Вербитскиг “үй олноор нь хөнөөх зэсвэг байрлуулсан” гэх худал ташаа мэдээлэл өгсөн гэх хэрэгт буруутгасан байна. Шүүхээс түүнийг сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт хамруулах шаардлагатай гэж дүгнэсэн байна.

(Эх сурвалж: lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button