
Пакистанд хүчтэй аадар бороо орсны улмаас байгалийн гамшиг, ослоор хамгийн багадаа 18 хүн амиа алдсан талаар “Анадолу” агентлаг мэдээлэв.
Хайбер-Пахтунхва мужийн Торгар дүүрэгт орсон хүчтэй, усархаг аадар борооны улмаас гурван байшин бүтэн нурж, 11 хүн амиа алдсан талаар эрх баригчид мэдээлэв.
Эрэл хайгуул, аврах ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид хохирогчдын тоо нэмэгдэхээс болгоомжилж байгаа аж.
Үерийн гамшиг олон барилга байгууламж, тариалангийн талбайг сүйтгэсэн байна.
Сүүлийн хоёр өдөр үргэлжилсэн хүчтэй аадар борооны улмаас мөн Пенжаб мужид долоон хүн, түүний дотор дөрвөн хүүхэд нас барсан тухай өмнө нь мэдээлж байсан юм.
Өмнөд Азид зургадугаар сараас есдүгээр сар хүртэл бороо орсны улмаас жил бүр байгалийн томоохон гамшиг, осол гардаг аж.
(Эх сурвалж: centralasia.media)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.