Нийгмийн

Их, дээд сургуулиудын номын санд авлигын эсрэг ном, товхимол байршууллаа

Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасны дагуу авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх  мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газар олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ удаад Авлигатай тэмцэх газраас эрхлэн гаргасан ном, товхимол, гарын авлага, шүүхийн шийдвэрийн эмхэтгэл зэрэг 20 гаруй төрлийн хэвлэмэл бүтээлийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 72 их, дээд сургуулийн номын санд түгээх ажлыг зохион байгууллаа.

Авлигын эсрэг үзэл санаа бүхий ном, бүтээлүүдтэй иргэн, оюутан, эрдэмтэн судлаачид танилцах боломжийг олгож, сургалт, судалгааны эргэлтэд оруулснаар авлигын хор аюулыг ухуулан таниулах, шударга ёсны үнэт зүйлийг нийгэмд түгээн дэлгэрүүлэн, соён гэгээрүүлэхэд бодит хувь нэмэр болох юм.

Иргэд авлигын эсрэг сонирхсон ном, гарын авлага, хэвлэмэл бүтээлийг Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn цахим хуудасны холбогдох цэснээс татан авч үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
мөн их шахаас аа
мөн их шахаас аа
2021-09-14 07:18

хайран цаас, мөнгө

Холбоотой мэдээ

Back to top button