ДЭЛХИЙНийгмийн

Умард Солонгос хоёр баллистик пуужин харваснаар Дэлхийн III дайн дэгдэх үү

БНАСАУ буюу Умард Солонгос Япон тэнгис рүү хоёр ч баллистик пуужин хөөргөсөн талаар “Ёнхап” /Yonhap/ агентлаг болон Өмнөд Солонгосын Зэвсэгт Хүчний хамтарсан командлалаас мэдээллээ. Пуужинг таван минутын зайтай хөөргөсөн аж.

Баллистик пуужингийн нэг нь Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна талбайд унасан хэмээн Японы эргийн хамгаалалтын албаны мэдэгдэлд үндэслэн “Кёодо” /Kyodo/ агентлаг мэдээлэв.

Гэсэн ч, Умард Солонгосын Мэдээллийн Төв Агентлагаас ямар ч пуужин хөөргөөгүй гэсэн мэдээлэл цацаад байна.

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Умард Солонгосын пуужин хөөргөсөнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийхээр зарласан талаар эх сурвалж мэдээллээ.

Ерөнхий сайд Сүга Ёшихидэ: “Энэ бол манай улс болон бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдалд заналхийлж буй аймшигтай үйлдэл”.

Сүга Ерөнхий сайд маргааш лхагва гарагт Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг яаралтай хуралдуулж, үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцэхээ мэдэгдэв. Ерөнхий сайд мөн Умард Солонгосыг пуужин хөөргөснийг “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн өнөөгийн дүрэм журмыг ноцтой зөрчсөн үйлдэл” хэмээн нэрлээд Токио Пхеньяны үйлдлийг эрс эсэргүүцэж, буруушааж байгааг онцлов.

Түүнчлэн Ерөнхий сайд холбогдох бүх яам, газруудад Умард Солонгосын шинэ пуужин хөөргөсөнтэй холбоотой бүх нарийн ширийн мэдээллийг орон нутгийн иргэдэд шуурхай, үнэн зөв мэдээлэх үүрэг өгөв. Мөн, хөөргөх талбайд байгаа бүх хөлөг онгоц, иргэний нисэх онгоцнуудын аюулгүй байдлыг хангаж, баталгаажуулах үүрэг өгөөд байна.

Үүний хариуд, Японы Батлан ​​Хамгаалах Яам Умард Солонгосын хөөргөсөн пуужингийн талаар аль хэдийн мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийгээд эхэлсэн гэв. Умард Солонгосын энэ үйлдэл нь Япон төдийгүй Олон Улсын Хамтын Нийгэмлэгийн хувьд тун ноцтой асуудал.

Умард Солонгосын Мэдээллийн Төв Агентлагийн мэдээлснээр, пуужингийн туршилтыг зөвхөн есдүгээр сарын 11, 12-ны бямба, ням гарагт хийсэн гэв.

АНУ-ын Батлан ​​Хамгаалах Яамнаас Умард Солонгос алсын тусгалтай, далавчит пуужин хөөргөсөн болохыг мөн баталж, энэ нь хөрш зэргэлдээ улс орнуудад аюул учруулж байгааг онцолсон.  

Умард Солонгосын алсын тусгалтай пуужин нь үнэхээр 1500 км зайг туулах чадвартай бол энэ нь Япон төдийгүй Дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдалд шууд заналхийлсэн үйлдэл хэмээн Японы эрх баригчид анхаарууллаа. Үүнтэй уялдуулан, Япон улс  хамгаалалтаа улам бэхжүүлэхээр болов.  

(Эх сурвалж: Yonhap, Kyodo, Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-15 14:23

Манайх бол чимээгүй л харж байсан дээр

Холбоотой мэдээ

Back to top button