СПОРТ

Боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчныг 100.000 ам.доллароор шагнана

Боксын насанд хүрэгчдийн ДАШТ Сербийн Белград хотод өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд Монголын найман тамирчин өрсөлдөж буй.

2021 боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий шагналын санг 2.6 сая ам.доллароор тогтсон юм.

Улмаар жин тус бүрт түрүүлсэн тамирчныг 100.000, мөнгөн медаль авсан боксчинг 50.000, хүрэл медалиар энгэрээ мялаасан ширэн бээлийтнийг 25.000 ам.доллараар шагнана.

Сонирхуулахад, Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ коронавирус туссаны улмаас дэлхийн дэвжээнд өрсөлдөх боломжгүй болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

  1. Дэлхийн боксын холбоо ийм шагн#### өгөхөөр болсон юм болов уу? Манай улсын боксын холбоо ийм шагн#### өгөхөөр болсон юм болов уу? Энэ бичиглэлээс ойлгосонгүй дээ. Уг нь хүнд ойлгогдохоор л бичмээр юм даа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button